Туул тосгоныхон хэр бохир орчинд амьдарч буйгаа мэдэхийг хүсч байна

Туул голын загвар төслийн хүрээнд иргэд байгаль орчны бохирдлын мэдээллийг мэдэх эрхтэйг ойлгуулсан сургалтыг Туул тосгоны хорооны байранд зохион байгууллаа. Сургалтад орон нутгийн 20 орчим хүн хамрагдаж, мэдээлэл хүсэх өргөдлөө бичив.

mayagt

Хяналтын маягтТөслийн баг иргэдийг мэдээллээ авахад нь арга зүйн хувьд туслалцаа үзүүлэх бөгөөд мэдээлэл авах явцыг хянах хяналтын маягтыг мөн хүн тус бүрт өгсөн. Энэхүү маягтаар иргэдийн мэдээлэл авах эрх хэрхэн хангагдаж буй нь харагдах юм.

Сургалтад “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”-ийн тэргүүн Б.Баярмаа, “Монголын гол нууруудын хөдөлгөөн” ТББ-ын гүйцэтгэх захирал Цэрэндолгор болон “Хүний эрх хөгжил төв”-ийн ажилтан Б.Энхцэцэг нар иргэдэд мэдээлэл авах эрх, боломжийн талаар илтгэл тавьж танилцуулсан.

Туул голын загвар төслийн хүрээнд Туул голын хамгийн бохирдолтой хоёр цэгийг тогтоосны нэг нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Туул тосгоны орчим юм. Эндхийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа учраас нутгийн иргэдийн дунд судалгаа явуулж тус орчинд үүсээд буй байгаль орчны бохирдлын хамгийн бэрхшээлтэй асуудлуудыг түүвэрлэж тогтоосон юм. Ингэхэд,

Агаарын бохирдол
Туул голын бохирдол
Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас үүдэж буй бусад бохирдол байна.
Мал, ногооны аж ахуй эрхэлдэг иргэдийн хувьд Туул голын бохирдол орчин тойрондоо ямар сөрөг нөлөө үзүүлж буйг мэдэхийг хүсч, уг мэдээллийг үндэслэн Туул голоо хамгаалах үйл ажиллагаа явуулахыг зорьж байна.

Иргэдийн мэдэхийг хүсч буй бас нэг чухал мэдээлэл бол агаарын чанарын тухай юм байна. Тахиа, гахайны аж ахуйн хог хаягдал сангас, карьерын олборлолт, тээвэрлэлтийн улмаас үүдэлтэй тоосжилт нь иргэдийн амьсгал буй агаарыг ямар хэмжээний бохирдуулж байгааг мэдэхийг хүсч байна. Учир нь хонь малыг төхөөрөхөд уушги нь хар, цагаан толботой битүү өвчилсөн байдалтай байдаг гэнэ. Тиймээс малынхаа уушгийг хоол хүнсэнд хэрэглэхгүй, шууд хаядаг гэнэ. Малын уушги ийм байгаа юм чинь иргэд, бидний уушги хэрхэн өвчилж байгаа бол гэдэгт тэд санаа зовж байгаа ажээ. Эндхийн эмч М.Даариймаагийн ярьснаар тоосжилтын улмаас астмаар өвчлөгчдийн тоо улам нэмэгдэж, насжилтын тухайд л улам залуужих болсон. Нярай хүүхдээс авахуулаад 80 настай буурлууд ч астмаар өвчилж, харшилтай болж, байнгын эм хэрэглэдэг болжээ.

Цаашид иргэдийн иргэдийн мэдээлэл авах хүсэлтэд төрийн байгууллагууд хэрхэн хариулж буйг үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s