Мэдээлэл авах хүсэлтийнхээ хариуг авчээ

ХЭХТ-ийн хариу 1“STRIPE-2” төслийн Туул голын загвар төслийн хүрээнд иргэд, ТББ-ууд мэдэхийг хүссэн мэдээллээ авахаар холбогдох төрийн байгууллагуудад хандсан билээ. Тэдний нэг “Хүний эрх хөгжил төв” ТББ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дараах мэдээллийг авахаар 2014.09.24-нд хүсэлт гаргасан байна.

1. Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд, 2012-2014 онд хийсэн хяналт, шалгалт, шалгалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, тайлан

2. Шалгалтын үр дүнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар авсан арга хэмжээ, түүний үр дүнгийн талаарх мэдээлэл байна.

Харин хариуг нь 38 хоногийн дараа буюу 2014.11.04-нд 37 хуудас бүхий дараах нэр бүхий материалуудыг хавсаргажээ. Хавсралтад,

1. Нисэх, Био, Төв болон Урьдчилан цэвэрлэх байгууламжуудад хийсэн шалгалтын тухай

2. Арьс, шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын тухай

3. Булган, Төв аймгийн Бүрэгхангай, Заамар сумын нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тухай байна.

Мэдээллийг бүрэн эхээр нь дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл дараах холбоосыг ашиглана ууу.

Хүний эрх хөгжил төвд ирсэн хариу албан бичиг

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s