Иргэд Өргөдлийн байнгын хороонд хандахаар гарын үсэг цуглуулж эхэллээ

Карьерын дунд эрүүл, амар тайван амьдарч чадахгүй байгаа Шувуун фабрикийн иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандах гэж байна. “Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийн баталгаажуулах нь” төслийн багийн гишүүн “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ орон нутгийн иргэдэд зориулж өргөдлийг хэрхэн гаргах тухай сургалт зохион байгуулснаар иргэд ийнхүү гарын үсгээ цуглуулж эхэллээ.

Сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу олны хэлж заншсанаар Шувуун фабрик, Туул голын ай сав газарт хайрга, дайрганы олборлолт хэрээс хэтэрч маш их талбайг хамраад байгаа юм. Ийнхүү их хэмжээний хайрга, дайрга олборлох нь нутгийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөд зогсохгүй Туул голд аюул учраад байгаа юм.

Нарийн ширхэгтэй, тасралтгүй бужигнах тоос, маш их дуу чимээ, газар талхлагдсан асуудлаар нутгийн иргэд өмнө нь удаа дараа орон нутгийн удирдлага болон дүүрэг, нийслэлд хүртлээ асуудал тавьсан ч өнөөдрийг хүртэл төрийн зүгээс ямар нэг дорвитой ажил хийгдээгүй билээ.

DSC_0334 DSC_0340 DSC_0341

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s