“Байгаль орчинд хамгийн халтай УИХ”

УИХ-ын гишүүдийн хэн нь байгаль орчинд ээлтэй, харин хэн нь халтай байна вэ. Одоогийн УИХ, төрийн түшээд байгаль орчны төлөө юу хийсэн бэ?

Эдгээр асуултын хариуг “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвсэл гаргаснаа хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдэгдэж, сонгогч, иргэдэд зарлалаа. Одоогийн УИХ энэ салбарт маш чамлалтай ажил хийж, хангалтгүй, байгаль орчинд халтай байсан тухай судалгааны дүнг хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулав. Хэвлэлийн бага хурлын мэдээллийг “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа өгч, цаашид энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулахаа танилцуулав.

Хөндлөнгийн хараат бус судалгаа 2012-2014 он буюу өнгөрсөн дөрвөн чуулганыг хамарсан юм байна. Энэ хугацаанд байгаль ээлтэй ганцхан хууль санаачилж, гурван хууль баталж, байгаль орчны асуудлаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд 11 удаа асуулга, зургаан удаа асуулт тавьж, байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг гурван удаа шалгасан дүнтэй байна. 

Дээрх дүнгээр одоогийн УИХ өмнөх парламентуудтай харьцуулахад “Хамгийн муу” нь гэнэ. Ялангуяа 2013 оны намрын чуулган байгальд ээлтэй нэг ч хууль санаачилж, нэг ч хууль батлаагүй тул “Байгальд хамгийн ээлгүй чуулган” болжээ. Тэгвэл танхимын гишүүд дундаас “Байгаль орчинд хамгийн ээлтэй гишүүн”-ээр Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, С.Одонтуяа нар шалгарсан бол Байгаль орчинд хамгийн халтай гишүүдээр Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж тодорсон байна.

УИХ-ын чуулганууд

rating

Байгальд хамгийн ээлтэй” 4 гишүүн

Advertisements