Хан–Уул дүүргийн 545 иргэний өргөдлийг шийдэж чадаагүй Э.Бат-Үүлд итгэл үзүүлэх нь ухаалаг сонголт мөн үү?

Цэцгээгийн түүх 2 urgudul shiljuuleh tuhai_batuul urgudul_batuul Tanaa

“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ нь Туул голын онцгой, энгийн хамгаалалтын бүсэд хууль зөрчин түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа болон цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний үр дүн хангалтгүйгээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны иргэд, ТББ-уудтай хамтран УИХ-ын Өргөдлийн Байнгын хороонд хандаж газар дээр нь хяналт шалгалт хийж дүнг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг хүсч 2015 оны 8-р сарын 13-нд 545 өргөдөл гаргасан билээ. Үүнийг ӨБХ Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлд шилжүүлж тодорхой арга хэмжээ авч иргэдэд хариу өгөхийг даалгасан. Иймд бид УИХ-аас өгсөн чиглэл, үүрэг даалгаварыг хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэдэд мэдээлэхийг хүсч 2016 оны 3-р сарын 31-ний өдөр албан бичиг явуулсан. Гэтэл бараг 3 сар өнгөрөөд байтал ямар ч хариу өгөөгүй захирагч Э.Бат-Үүл нь Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдохоор Хан–Уул дүүргийн 12, 14, 16-р хороонд бас дахин нэр дэвшжээ. Сонгогч-иргэдээ Та бүхний амьсгалах агаар, уух ундны ус, малын бэлчээр, ногооны талбай зэрэг амин чухал ашиг сонирхлоо хамгаалахыг хүссэн 545 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, арга хэмжээ аваагүй захирагч Э.Бат-Үүлийг “Багаар нь дахиулах” нь хэр мэргэн сонголт болохыг сайтар тунгаан бодож, ухаалаг зөв сонголт хийхийг уриалж байна.

Advertisements