“Хатан Туулаа хамгаалах арга зам” уран илтгэлийн уралдааны гуравдугаар байранд шалгарсан илтгэл

“Шавь” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Д.Нандин-Эрдэнэ

23 давхар “Шилэн барилга”,  хорин хэдхэн настай залуусын барьдаг “IPhone 6”, хоёр алхмын газар ч хүн бүрийн хэрэглээ болсон “төмөр тэрэг” хол ойрын бүтээн байгуулалт Монгол гэх нэрээр хот хөдөөгүй тавлаж харагдах хүнд механизмуудыг харахад  манай улс хөгжиж байгаа бололтой. Тийм ээ, хөгжиж байна. Хөгжлийг сүйрэл дагасаар бид мөхөж байна.

Дэлхийн 230 гаруй улсаас газар нутгийн хэмжээгээрээ 18 т ордог 3,000,000 гаруй хүн амтай Монгол улсын хувьд өнгө үзэмж чимэг унд хэрэгцээ хэрэглээ болсон хэдэн гол горхио амь тэмцээд цусаар уйлж арга үгүйн эрхэнд ширгэж шингэх нөхцөлд хүргэсэн энэ их нүгэл хилэнцийг юугаар далдлалтай билээ, бид.

ДЭМБ хоёр жилд нэг удаа дэлхийн хамгийн тулгамдаж байгаа цэвэр усны асуудлын талаар дүгнэлт гаргадаг. Улаанбаатар хотын хүн амын 90 хувь нь ундаалдаг Туул гол хамгийн бохирдолтой голуудын  5-р байранд тодорсон байна. Дээж авж үзэхэд ураны хэмжээ өндөр илэрчээ. Шинжилгээнд авсан усны дээжний 25 хүрэхгүй хувьд ураны агууламж 2мкг/л-ээс бага байжээ. Гэтэл дэлхийн олон оронд гүний цэвэр усан дахь ураны агууламж 1.0 мкг/л-ээс хэтэрдэггүй. Түүнчлэн ДЭМБ-ын тогтоосноор гүний цэвэр усан дахь ураны агууламж хамгийн ихдээ 15 мкг/л байх ёстой харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын усны бохирдол дээд цэгтээ хүрснийг мэдэгдсэн байна.

Бидний тарьсан балгаар бид болон бидний ирээдүй гэмгүй бяцхан дүү нар үр хойч минь Туул голын тухай түүх сонсож өвчинд баригдаж Монгол гэх аймшигт хүмүүсийн бүтээсэн тамд амьдрах цаг ойртжээ. Би ичиж бас гэмшиж байна. Яаж энэ бүгдийг өөрчлөх вэ? Яаж шийдэх вэ?

Нэгэнт бохирдсон Туул голоо яах вэ?

Юуны өмнө яагаад бохирдсоныг нь судалвал  мэдээж хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Гэхдээ бас нэг том шалтгааныг доор дурдъя:

Шороон дотор олон төрлийн хортой хоргүй бодис хаашаа ч урсалгүй хадгалагдаж иржээ. Мод сугалах, газар ухах уул уурхайн ашиглалт хийж шороо овоолох явцад өнөөх газрын доор байсан олон төрлийн химийн бодис ил гарч ирдэг. Энэ бодисууд ил гарахаараа хүчилтөрөгчтэй нэгдэн идэвхтэйгээр исэлдэнэ, нар гарвал исэлдэх урвал бүр ширүүснэ. Бас үүн дээр бороо орно. Борооны ус болон газар доороос гарч ирсэн өнөөх хиийн бодисууд исэлдэн шинэ найрлагад орж хүчил болдог. Тэрхүү хүчил олон төрлийн исэл голын ай савыг даган гол руу орно. Ус руу ормогч улам их урвалд орно. Их хэмжээний хүчил усанд бий болсноос усны пи аш (PН) буюу хүчил шүлтийн тэнцвэрт үзүүлэлт хэт буурч, ус тэр чигээрээ хүчиллэг болно.

Жирийн нэг уурхайн шороо малталтаас эхэлсэн гэм зэмгүй энэ мэт үзэгдэл ийнхүү химийн төдийгүй биологийн бохирдлын эхийг тавьдаг.

Туул гол улаан ногооноороо урсан байгаа нь шороон доор агуулдагдаж байсан төмөр хэмээх метал борооны устай холигдон төмрийн исэл болоод ус руу урсаад орчихсоны дүр зураг юм.

Харахад гэмгүй шороо гээч зүйлээс ийм нарийн төвөгтэй асуудал үүсч байсан учраас бидний ухаант өвөг дээдэс хүүхдүүддээ “газар бүү хөнд” хэмээн үе уламжуулан сургаж иржээ.

Бид агаар дахь хүчилтөрөгчийн хөдөлгөөнийг зогсоож чадахгүй бороо орохыг зогсоож усан дотор метал урвалд орохыг хорьж дийлэхгүй. Тэгвэл хайран Туул гол минь хайрга болохыг харсаар суух уу?

Энэ бол аймшигт мухардалт.

Монголчуудын хувьд нэг азтай зүйл бий. Энэ бол өвөл. Өвлийн улиралд бид усны бохирдлоос түр  ч гэсэн амьсгаа авч амсхийнэ. Гэхдээ хавар болмогц усаа яаж хамгаалах тухай бодохгүй л бол дээр хэлсэн урвалууд идэвхжиж эхэлнэ. Уурхайгаас ил гарсан шороог дараагийн борооны улирал эхлэхээс өмнө дарж дээрээс нь ногоон хөрс бий болгож чадвал бохирдол нэмэгдэхээс хамгаалах боломж бий. Энэ бол өвөлдөө хөлддөг гол мөрөнд олдох боломж ажээ. Туул голын хувьд усныхаа бохирдлыг өвөлдөө засах нөхөн сэргээлтийг сайн хийх боломж байна. Харин энэ боломжийг ашиглахын тулд гидрогеологчид эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгаа үнэхэээр хэрэгтэй бөгөөөд хамгийн гол нь энэ тухай хэрэгждэг бодит хууль бидэнд хэрэгтэй байна.

Голын захад байгаа уурхайн зөвшөөрөгдсөн хил хязгаар дуусмагц тэр эхний метр газарт ил гарсан ухсан шороо байх ёсгүй ба хяналтын худаг байх ёстой хяналтын худагнаас ус авахад ямар нэгэн химийн илүү дутуу хольцгүй цэвэр ус гарах ёстой гэсэн шаардлагыг Хатан Туул голоо аврахын тулд өнөөдрийн Монголд тавьдаг байх ёстой.

1980д он гэхэд АНУ бохирдсон голын тоо хэмжээгээ алдаж бохирдуулагч эзэн нь тогтоогддоггүй хэн нь юугаа хариуцахаа үл мэдэн үйлдвэрүүд нь бие биенээ чичиж, уурхай нь зэргэлдээх газар тариалангийн талбайг буруутгаж, дунд нь нийтийн хэрэглээний ус хэмээх баялаг эзэнгүй бохирдсоор байсан дүр зураг түүх болон үлджээ. Хэрхэн ? Яаж ? Үүнийг АНУ-ын Байгаль орчны удирдагч Кристон Тодд Уитмон хэмээх эмэгтэй улс төрч шийдэж яадсан байна. Түүний хийсэн олон гайхамшигт шинэтгэлийг шат дараатай дурдвал

1.Код

Эхлээд томоохон гидро (ус) нэгжүүдийг хоёр оронтой тоогоор кодолжээ. Жишээлбэл: Туул голыг 12 гэсэн тоогоор кодолъё.

Дараагаар нь арай бага орон нутгийн шинжтэй гидро нэгжүүдийг 12 оронтой тоогоор кодолжээ. Жишээлбэл: Зуслангийн нэгэн булаг-код 02040046

Энэ нь эхэндээ ойлгомжгүй байсан боловч асар сайн үр дүнг авчирсан юм. Хэн юугаа хариуцах нь мэдэгдэхгүй бол усны асуудлыг хэн ч хэзээ ч шийдэхгүй. Тиймээс энэ код бол усыг эзэнтэй, хил хязгаартай болгоход нэн хэрэгтэй байдаг аж.

2.Цаг агаарын мэдээ

Усны тухай хууль баталсан ч огт хэрэгждэггүй Монголын нөхцөлд энэ арга тун энгийн бөгөөд зөв шийдэл болж чадна. Өдөр тутмын цаг агаарын мэдээнд “усны ай савын мэдээ” хэмээх мэдээллийг нэмэх ба энэ нь: Энэ 7 хоногийн дундуур 12 кодтой Туул голын сав газрын орчим их хэмжээний бороо орно. Энэ борооны улмаас сав газрын хэмжээнд усны түвшин нэмэгдэх тул ойрын 2-оос 3 хоногт тариалангийн талбайдаа химийн бордоо хэрэглэхээс болгоомжилно уу. Эс тэгвэл таны цацсан химийн бордоо Туул голд урсан орж, голын ай савыг бохирдуулах болно гэх мэтийн утгатай ай савын мэдээг гаргах юм. Ийм цаг агаарын мэдээг өдөр тутам сонсох бүр орон нутгийн иргэд өөрсдийнхөө оршин сууж буй нутаг дэвсгэрийн усны тухай, тэр усанд нөлөөлж буй бохирдуулагч хүчин зүйлийн тухай маш их мэдээлэлтэй болох юм.

3.Усны хил ба Хяналтын худаг (monitoring well)

Энгийнээр: Усанд ч гэсэн зааглах хил байх ба түүний цэвэр бохир байдал зэргийг нь хянах хяналтын худаг байна гэсэн үг юм.

Тайлбарлавал: Уурхай алт олборлох үедээ зөвхөн лиценз зөвшөөрөл авсан хэсэг дөрвөлжин газраа бохирдуулж болох бөгөөд энэ худаг байгаа газраас нийтийн хэрэглээний цэвэр усны хил эхлэх юм. Хэрэв энэ худаг бохирдсон гэх шинж тэмдэг илэрвэл тэр уурхайн захиргааг торгох, шүүхэд өгөх хөдөлшгүй баримттай болох маш том давуу тал билээ.

“Хүн бүхэн амьжиргаагаа залгуулахын тулд бизнес эрхлэх нь зайлшгүй” хэмээн Тодд Уитман хэлсэн байдаг. Өнөөдрийн Туул гол ийм байдалд хүрсний ихэнх шалтгаан мөн л бизнес эрхлэгчидтэй холбоотой. Тийм ч учраас бизнесийг таслан зогсоох замаар ус хамгаалах санаачлагууд тэр бүр бүтээд байдаггүй. Харин дээрх аргууд нв бизнес эрхлэнгээ усаа хамгаалах тун боломжтой бөгөөд харин нэгэнт хяналтын худгийн ус бохирдсон нь илэрвэл тухайн уурхай үйлдвэрийн яг хаана нь бохирдол үүсээд байгааг тогтоох гэх мэт бизнесийн ажлыг зогсоож байж хийдэг шалгалтууд хийж шалтгааныг тогтоодог. Бид Туул голын ай сав газраар уул уурхайн үйлдвэрлэл барилгын ажилд олгодог ашиглалтын зөвшөөрлийг л өгдөг болохоос биш “тодорхой хил хязгаар дотор бизнес хийх зөвшөөрөл” гэж өгдөггүй. Тиймээс зөвшөөрөл авсан ямар ч компани өөрийн үйл ажиллагааг ямар ч хяналт зааггүйгээр цензургүй явуулж  нөхөн сэргээлт гэх сайхан нэрийн доор гурилаар хуурсаар Туул гол минь өнөөдрийн нүүрийг үзээд байгаа билээ.

“Тодорхой хил хязгаар дотор бизнес хийх зөвшөөрөл” гэж юу вэ гэвэл:

400метр кв талбайтай барилга барихад энэ компани 800метр кв талбайд биенес эрхлэх зөвшөөрөлтэй. Энэ 800 метр кв талбайн гадна хилийн зааг дээр газрын уруу хамгийн эхний метр квадратд хяналтын худаг тавих ба тэр газар хяналттай болно гэсэн үг. Бас нэг зүйл Монголын эдийн засгийн нөхцөлд хяналтын худгийн үнэ их чухал. АНУ-ын цэвэр усны тухай хуулиар бизнесийн аливаа зөвшөөрлийг олгохдоотухайн бизнесийн лицензээр зөвшөөрөгдсөн газрын эргэн тойронд хяналтын худаг тавих зардлыг бизнес эрхлэгч өөрөө гаргадаг байх ёстой гэнэ. Түүгээр үл барам их хэмжээний бохирдол үүсгэх эрсдэлтэй бизнесийхэн хяналтын худгаас сар бүр заримдаа өдөр бүр авах шинжилгэний зардлыг төлөх үүрэгтэй байдаг байна. Яг энэ стандартыг Монголд  хуульчлаад өгвөл Туул цаашлаад олон гол мөрөнг аврах цензур тогтоож өгнө. Мөн хууль зөрчвөл усны чанарын алба тэднийг шүүхэд өгөх мөн хариуцлага тооцож чадахгүй бол усны чанарын албыг шүүхэд өгдөг иргэний байгууллагууд ч бас байна.

Усны хил гэдэг бол аймаг хотуудын хил, бизнес эрхлэгчдийн хил, уламжлалт мал аж ахуйн хил, шинэ бизнесийнхний хоорондын хил гээд олон янз байх ба энэ олон нарийн хилийг залхууралгүй тогтоож чадвал гол мөрөн маань өөрсдийн гэсэн хариуцах эзэнтэй болж ус мөрөн маань хичнээн их баярлах бол оо.

Дүгнэн хэлэхэд Хатан Туул голоо аврах арга зам бидэнд байна. Олон ч санаа байна. Харин үүнийг хэлэх биш хэрэгжүүлэх л хэрэгтэй энэ усны хил, худаг, код гээд байгаа зүйлсийг амьдрал болгох хэрэгтэй. Мөн хөгжлийн шат болсон барилга байгууламжуудыг дээр дурдсанчлан “Тодорхой хил хязгаар дотор бизнес хийх зөвшөөрөл” гэж л олгодог болчих шаардлагыг нэн түрүүнд тавих хэрэгтэй.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s