“Хатан Туулаа хамгаалах арга зам” уран илтгэлийн уралдааны тэргүүн байранд шалгарсан илтгэл

 МУИС-ын Олон Улсын харилцааны ангийн оюутан О.Оюун-Эрдэнэ

Миний тархины 75% уснаас бүрддэг. Унших, бичих, сонсох, ярих, ухаарч ойлгох чадамж минь хүртэл усгүйгээр  хэмжигддэггүй үнэ цэнэтэй. Над шиг ус, агаар, нарны үнэ цэнээр 7 тэрбум хүн энэ дэлхий дээр амьдарч 1,2 сая нь надтай ижилхэн голоос ундаалдаг. Дэлхийн 10 хүн тутмын 1 нь ундны усны  гачигдалд өртсөн байдгаас бид саяулаа тэр гачигдлаас хол байсан нь Хатан Туулын минь гавьяа гэж талархдаг. Харин хагарсан шаазан шиг Хатан Туул минь тасарсанг сонсоод Сингапур шиг усаа гаднаас импортолдог, Африк шиг усны хомсдолоос болж амиа алддаг, Хятад шиг усаа хэдэн зуун удаа дахин ашигладаг нийгмийн тухай өөрийн эрхгүй төсөөлж айх мэдрэмж төрж байна.2013 онд ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Туул голыг минь Дэлхийн хамгийн их бохирдолтой голуудын 5-т эрэмбэлж, машин машинаар асгах арьс ширний үйлдвэрийн бохирдолын тухай шуугиж, хэдэн зуугаараа үхсэн загаснуудыг өрөвдөж, төв цэвэрлэх байгууламжийн ачааллын улмаас цутгасан бохирдлын тухай жигшицгээж, туул голын ай саваар орших уул уурхайн байгууллагуудыг үзэн ядсаар олон зуныг үдлээ…   Тийм ээ, энэ бүгд асуудал. Гэхдээ миний хувьд асуудал өөр газар байна.

Их хот минь хөгжин цэцэглэж бүтээн байгуулалт өсөхийн хирээр орон сууц, барилга байгууламж олширч үүнийгээ дагаад ийшээ зүглэх иргэд нь ч гэсэн олон болсон. Орон сууцанд оршин суугчдын усны хэрэглээ өндөр ч усыг хэмнэх маш олон боломжууд бий. Миний асуудал уур уурхайн олборлогчдод, арьс ширний үйлдвэрийн захиралд, төв цэвэрлэх байгууламжийн ажилтнуудад байгаа юм биш. БИДНИЙ АСУУДАЛ БИДЭНД ӨӨРСДӨД МИНЬ БАЙНА.

Туул голынхоо урсацыг сайжруулж ирээдүйгээ уснаас хараат байлгахгүйн тулд бидний оролцоо маш чухал. Та бид бүгд харагдаж байгаа зүйлсийг өөрчлөхийг хүсвэл эхлээд харагдахгүй байгаа зүйлсийг өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь.  Модыг төсөөлөөд үзье. Модон дээр жимс ургасан байна. Дэндүү цөөхөн, дэндүү жижигхэн  эсвэл амтгүй. Бидний ихэнх нь үр жимсэнд анхаарлаа хандуулдаг. Гэтэл тэдгээр үр жимсийг бий болгосон зүйл нь үр үндэс шүү дээ. Газрын дээр байгаа зүйлсийг газар доор байгаа зүйлс бий болгодог. Нүдэнд харагдах зүйлсийг нүдэнд харагдахгүй зүйл бий болгодог. Та бид эхлээд үр жимсийг өөрчлөхийг хүсч байгаа бол үр үндсийг нь өөрчлөх хэрэгтэй гэсэн үг юм.

Хэдэн жилийн өмнө манай ах хөдөөнөөс хот руу ирэх гэж 30 машинаар 3 хоноод ирдэг байсан бол одоо нэг хоноод л ирдэг болсон.

Миний жаахан байхад гайгүй баян хүн гар утас хэрэглэдэг байсан бол одоо утасгүй хүн гэж ховор.

Интернэт гудамж талбай гээд хаана л бол хаана байдаг болсон. Одоо дэлхийн брендүүдийг монголоос хайгаад олдог болсон энэ бол хөгжил. Гэтэл гудманд хог хаяж, тарьсан мод хугалан голд машинаа угаадаг хүмүүс яг хэвэндээ. монгол ухамсрын хувьд хөгжөөгүй байгаагийн илрэл. Мянга сайхан хувцаслаад өнгө нэмсэн барилга зам баригдаад хүмүүсийн соёл нь хөдөө, ухамсар нь мал шиг байвал гэрэлтэй ирээдүй монголд ирэхгүй гэсэнтэй адил юм. Бидэнд эд баялаг, газар нутаг, мэдлэг чадвар байлаа гээд дэлхий хэдэн зуун технологи нэвтрүүлж, хэдэн мянган нээлт хийгээд ч бүтээж чадаагүй усгүй бол бид хэн юм бэ?

Хамгийн том асуудал таны ухамсарт байгаа биш гэж үү? Бас хамгийн том Шийдэл  ч гэсэн таны ухамсарт бий.

Орон сууцны өрх өдөрт 230 литр цэвэр ус хэрэглэдгээс 70 хувийг нь ашиглалгүй урсгадаг. Жирийн угаалгын машин нэг удаадаа 150 литр цэвэр ус хэрэглэдэг бол орон сууцны айлын хоногийн усны хэрэглээний 20% -ийг  жорлонгийн суултуурын ус эзэлдэг гэх мэтчилэн харамсмаар тоо баримтууд олон бий. Эвдэрхий цоргоо засчихвал 7 хоногт 90 л, жилд 4680 л усыг хэмнэж, шүдээ угааж байхдаа цоргоо хааж аяга ашиглаж эхэлвэл 6820 литр усыг хэмнэж, шүршүүрт орох хугацаагаа 3 минутаар богиносговол 13000 литр усыг хэмнэж, аяга тавгаа угаахдаа ус тосож хэвшвэл 10 минутанд 90 литр ус хэмнэж чадна. Бидэнд хэмнэх боломжтой хэдэн зуун арга бий. Гэхдээ ухамсар хэвэндээ цагт энэ бүгд өөрчлөгдөнө гэж үү?

Болдоо, Сараа, Нараа би, та,  чи  хөгжвөл бас өөрчлөгдөж чадвал бид үр жимсээ өөрчилж чадна. Том, олон, амттай жимсийг хураахын тулд бид ухамсраасаа эхлэх хэрэгтэй.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s