Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээний анхны сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ нь Нээлттэй нийгэм хүрээлэн болон Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр 2014 оны 3 дугаар сараас эхлэн “Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь: STRIFE II, III” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээний нөлөөллийн стратеги төлөвлөлт сэдэвт сургалтыг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Нарантуул зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд залуу болон туршлагатай сэтгүүлчид, сэтгүүл зүйн ангийн оюутнууд, “Хатан Туулыг хамгаалах арга зам” уран илтгэлийн уралдааны 2 дугаар шатанд оролцогчид, Глоб интернэшл ТББ, Ил тод байдал сан ТББ-ын болон  Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ-ын төлөөлөл зэрэг 14 хүн оролцлоо.

Глоб интернэшл ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн залуу сэтгүүлчдэд мэдлэг, туршлагаасаа хуваалцан Эрэн сурвалжлах ба чанартай сэтгүүл зүйг тайлбарлаж хэрхэн ажиллах талаар зөвлөн, Ил тод байдал  сан ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав хэт мэдээлэлжсэн ертөнцөд хэрхэн мэдээллээ ончтой боловсруулж анхаарал татсан агуулга хэлбэрээр хүргэхийг жишээгээр таниулж үлгэрлэн үзүүлж, Өнөөдөр сонины сэтгүүлч Д. Оюун-Эрдэнэ байгаль орчны асуудлыг хэрхэн эрэн сурвалжилж тууштай бичиж түмэнд ойлгуулж, төрд нөлөөлсөн туршлагаа хуваалцав.

14440945_1773222889596797_4184078541410264151_n 14449053_1773222949596791_3802848368584721607_n 14457320_1773222892930130_3890637366846850181_n 14495230_1773222896263463_4501076381201603371_n

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s