2016.11.21. Туул голын бохирдлын асуудлаархи ажлын хэсгийн тайлангийн төсөл

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Туул голын бохирдлын асуудлаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийн ахлагч болон гишүүн тус бүрт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Мөнх ногоон хас Төрийн бус байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус ажлын хэсгийн удирдамж болон төлөвлөгөөнд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийг оруулаагүй байгааг анхаарч газар дээр нь очиж танилцах ажлын чиглэлд үүнийг нэмж оруулж шалгаж өгөхийг хүссэн санал өгсөн билээ. Мөнх ногоон хас ТББ-ын саналыг тус ажлын хэсэг тусган авч “Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт олгосон алтны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байна” хэмээн тайланд дурдсаныг бид онцолж байна.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, үйлдвэрийн урьдчилсан цэвэрлэх “Харгиа” байгууламж болон ойролцоох арьс ширний үйлдвэрүүд, Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин элс, хайрга, дайрга олборлон үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдан тайлангаа гаргажээ. УИХ-ын ӨБХ-нд явуулсан иргэдийн өргөдлийн дагуу байгуулагдсан тус ажлын хэсгийн санал, Засгийн газарт өгсөн чиглэлийг эцсийн хувилбараар нь дахин мэдээлэх болно.

2016-11-tool-gol-tailan-1

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

2016-11-tool-gol-tailan-2 2016-11-tool-gol-tailan-3 2016-11-tool-gol-tailan-4 2016-11-tool-gol-tailan-5 2016-11-tool-gol-tailan-6 2016-11-tool-gol-tailan-7

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s