2016.11.21. Туул голын бохирдлын асуудлаар байгуулсан ажлын хэсгийн тайланг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хэлэлцэв

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

uih-ubh

5864 иргэн, ИНБ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Туул голын бохирдлын асуудлаар өргөдөл гаргасны дагуу Ажлын хэсэг байгуулагдаж газар дээр нь хяналт шалгалт хийсэн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Ажлын хэсгийн зүгээс Туул голыг улсын тусгай хамгаалалтад авахуулах, Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензүүдийг цуцлах, нөхөн сэргээлт хийлгэх, ТЦБ-ийг шинэчлэх, арьс ширний үйлдвэрүүдийг УБ-аас 2017 оны 12 сард багтаан гаргах, ус бохирдуулсан этгээдтэй тооцох хариуцлагыг чангатгах зэрэг тодорхой чиглэлийг Засгийн газарт өгч, биелэлтийг 2016 оны намрын чуулганд танилцуулахыг үүрэгдлээ. Тус БХ-ны дарга Сарангэрэл Туул голын бохирдлын асуудлыг “барьц тавихгүй, бүрэн гүйцэд шийдэхийн төлөө явна” гэдгээ нутгийн иргэд, ИНБ, холбогдох яам, агентлагийн удирдлагууд, УИХ-ын гишүүдийн өмнө дахин давтан хэлж байсныг онцолж байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s