УИХ-ын Өргөдлийн байнгын байнгын хороо эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учирсан хохирлыг төлүүлэх асуудлыг хэлэлцэв

2016-12-21-1

Хэвлэлийн мэдээ

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон МБОИЗ ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ, гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон, Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Баттуяа, Шинэ суурьшил эрүүл аюулгүйн орчин ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Отгонбаатар, Булаг шанд, гол мөрний эхийг хамгаалах сан ТББ-ын тэргүүн А.Оюунчимэг нар иргэдийн төлөөлөл болон оролцлоо.
Уг хуралдаанаар уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хэлэлцэж Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусган энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн дэмжлэг авсан.
Хуралдаанд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ байгаль орчны бохирдлын асуудлаар өргөдөл, гомдол ихээр ирүүлдгээс тоос шороо, газрын эвдрэлтэй холбоотой асуудал дийлэнхийг эзэлдэг, иймд аж ахуйн нэгжүүдийг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай лицензийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргалаа. ХУД-ийн 13-р хорооны иргэн, Шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Отгонбаатар иргэдийг төлөөлж тус нутгийн газар нутагт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр газрыг ихээхэн сүйтгэж байгаагийн сацуу мал бэлчээрлэх газаргүй болгож буй тухай танилцуулж, холбогдох арга хэмжээ авч, нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хайргаа олборлочихоод огт нөхөн сэргээлт хийдэггүйгээс болж Бөхөгийн гол ширгэж, булаг шандууд дарагдаж, олборлолтын үйл ажиллагаанаас олон гүнзгий цөөрмүүд үүссэн. 2013 онд эдгээр цөөрмүүдийн нэгэнд Г.Отгонбаатарын есөн настай хүү унаж осолдон гай зовлон учирсан билээ.
Уул уурхайн үйл ажиллагааны их хэмжээний тэсэлгээний дуу чимээ, тоос шороо, газрын эвдрэл, гэмтэл хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа тул хяналт шалгалт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцон, учирсан гэм хорыг арилгуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, уул уурхайн тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, бэлчээр нутгийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо болон Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн 545 иргэд Өргөдлийн байнгын хороонд өргөдөл бичсэн юм.

 2016-12-21

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s