Б.Баярмаа: Уул уурхайн ил тод байдал, иргэдийн эрхийн асуудлыг орхигдуулсан

5vb1ra8g0mjp4v1lmag7kcuuaf_bБ.ЗАЯА
Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул, уурхайн салбарын анхны бие даасан Уул уурхайн тухай хуулийн төслийг албаныхан боловсруулжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ өдрүүдэд салбарынхны дунд өрнөж байна. Хуулийн үзэл баримтлал, үндсэн заалтууд өнөөгийн уул уурхайн салбарт үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн зохицуулсан талаар “Төлсөн авснаа нийтлэ”

/ТАН/ эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүн, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.

-Уул уурхайн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг байгаль орчны иргэний нийгмийн байгууллагынхны дунд өрнөсөн. Та бүхний тавьдаг шаардлага энэ хуульд хэрхэн тусгагдсан тухай ярилцлагаа эхэлье?

-Анхны хэлэлцүүлгийг хийгээд хуулийн төсөлтэй танилцах үед хуулийн зорилтоос эхлээд хуулийн нэр томъёог ойлгомжтой, тодорхой болгох олон асуудал харагдаж байна. Хуулийн зорилтод хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатайгаар уул уурхайг хөгжүүлнэ гэсэн байгаа. Үүнд орхигдсон асуудал бол нутгийн иргэдийн эрх юм. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хамгийн түрүүнд байгаль орчноос гадна тэнд амьдарч байгаа нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, оршин суух, эдийн засаг, нийгмийн эрх хөндөгддөг. Эдгээр эрхийг яаж хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд яаж сэргээх, хохирлыг нь хэрхэн нөхөн төлөх гэдэг уул уурхайтай холбоотой маш том асуудал. Энэ нь Монголд олон жил шүүхийн шатанд явж байдаг. Тогтвортой хөгжлийн гол үзэл баримтлал бол байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлыг эн тэнцүү авч үзэх байдаг. Нийгмийн асуудал дотор нутгийн иргэдийн эрх бий. Хуулийн зорилтод энэ чухал асуудлыг орхигдуулсан гэж харахаар байна.

-Хууль иргэн бүрт ойлгомжтой бичигдэх ёстой. Гэтэл нэр томъёоноос эхлээд ойлгомжгүй зүйлүүд байна гэв үү?

-Эхний байдлаар нь харахад Ашигт малтмалын хуультайгаа давхардсан, зөрчилдсөн, нийцүүлэх шаардлагатай зүйлүүд их байна. Хуулийн нэр томъёо нийтэд ойлгомжтой, нэг мөр ойлгогдохоор байж энэ харилцааг зохицуулдаг. Тухайлбал, нөлөөллийн талбай гэдгийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссоны дараа нөлөөлөлд өртөх талбай гэж үзсэн. Нөлөөлөл гэдэг хайгуулаас эхлээд нэг хүрз зоох, нэг өрөм хийхэд ч үүсч байдаг. Гэтэл үйлдвэрлэл зогссоны дараа нөлөөлөлд өртөх талбайн хэсгийг нөлөөллийн талбай гэж үзээд, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсч байгаа асуудлыг нөлөөлөлд авч үзэхгүй юм уу гэсэн асуулт гарч ирж байна. Анхаарал татаж буй өөр нэг зүйл гэнэтийн хаалт гэж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унасан, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон, аж ахуйн нэгж дампуурсан үед үйл ажиллагаа зогсоосныг гэнэтийн хаалт гэж тодорхойлсон. Үүнээс үзэхэд гэнэтийн хаалт хийсэн тохиолдолд уул уурхайгаас үүссэн байгаль орчны болон нутгийн иргэдийн эрхийг хөндсөн асуудлыг хэн хариуцаж үлдэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Дампуурсан тохиолдолд эрсдлийн сангаас мөнгийг нь гаргана гэсэн байгаа. Магадгүй цацраг идэвхт ашигт малтмалын үйлдвэрлэл явж байгаа уурхайд газар хөдөлвөл түүнээс үүссэн байгаль орчин болон нутгийн иргэдэд үзүүлсэн хохирол, нөлөөллийг хэн хариуцах нь ойлгомжгүй. Бас хадгалах тусгай зөвшөөрөл гэж шинэ нэр томъёо орж ирсэн. Зах зээлийн таатай нөхцлийг хүлээх үеийг хадгалах тусгай зөвшөөрөл гэж байгаа. Шинээр тусгай зөвшөөрөл өгөхдөө таван жилийн хугацаатай, сунгах хугацаа таван жил, нийтдээ 10 жилийн хугацаанд хадгалах тусгай зөвшөөрөл гэж явах нь. Лицензтэй компанийг аль болох хурдан үйл ажиллагаа явуулж эдийн засгийн үр ашиг авчрах ёстой гэсэн шахалт шаардлага нийгмийн зүгээс байдаг. Гэтэл ажлаа хийхгүй, зах зээлийн таатай нөхцөл бүрдэхийг хүлээж байна гээд цаг хожих боломжийг олгож байна уу. Ийм үед компанийн хуулиар хүлээсэн үүргүүд нь яах вэ. Гэтэл хадгалах тусгай зөвшөөрөлтэй гээд үүргээсээ ухрах нөхцлийг хангаж болох уу гэдэг болгоомжлол гарч байна.

-Уул уурхайн салбарт үүссэн гол асуудал бол ил тод байдал. Та бүхэн ч энэ талаар байнга дуу хоолойгоо гаргадаг. Хуулийн төсөл ил тод байдлыг хэрхэн тусгасан бол?

-Монгол Улсын хувьд өнөөг болтол олборлох салбарын ил тод байдлын стандартыг хангахгүй байгаа зүйл гэрээний ил тод байдал. Хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, орд ашиглах гэрээ, орон нутгийн хөгжлийн гэрээ гээд үндсэн гэрээнээс гадна туслах олон гэрээ бий. Энэ бүхнийг ил тод болгох ёстой. Үндсэн гэрээ эх хувиар ил байх ёстой. Үндсэн гэрээнд хавсарган орж байгаа хавсралт гэрээ, өөрчлөлт орсон тохиолдолд гэрээний нэмэлт өөлчлөлт ил байх ёстой. Гэрээний заасан үүргийг талууд хэр зэрэг хэрэгжүүлж байна гэдэг гүйцэтгэлийн тухай мэдээлэл ч тэр. Хуульд гэрээтэй холбоотой юу ил байх ёстой гэдэг дээр аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг дотор гэрээний талаарх мэдээлэл маш бүрхэг орсон байна.

-Одоогоор нэмэлт өөрч­лөл­түүд оруулах шаард­лагатай гэж ойлгож болох нь ээ. Хэлэлцүүлгийн шатанд явж байгаа учраас та бүхний тавьж буй шаардлагууд тусгагдах болов уу?

-Хуулийн үзэл баримтлалыг үзэхэд авлигыг бууруулах, ил тод нээлттэй байдлыг хангах, уул уурхайн хариуцлагатай байдлыг бий болгох гэсэн. Зарчмууд нь суусан мөртлөө хууль түүнийг хангах заалтууд, механизм ерөнхий байдлаар суучихаж гэж харагдаж байна. Энэ удаад хуулийн төсөл ил тод байдлыг хэрхэн хангасныг авч үзсэн. Дараагийн удаад үзэл баримтлал, байгаль орчны нөхөн сэргээлт зэргээр хэсэгчилж хэлэлцэх шаардлагатай гэж ТАН эвслийн зүгээс үзэж байгаа. Монгол Улсад уул уурхайн салбар тэргүүлэх салбар болоод явж байна. Үнэхээр ингэж хэлсээр ингэж бодлого гаргасаар байгаад уул уурхайгаас эдийн засаг, улс төр зэрэг гол бүх зүйлээ хамааралтай болгочихсон. Энэ хамаарал бүхий салбарыг зохицуулах хууль нь маш тодорхой гарч байж оролцогч бүх талуудын харилцаа, маргаан зөрчлийг зохицуулахуйц хэмжээнд бичигдэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s