УИХ-ын ӨБХ-ноос Туул голыг хамгаалах талаар Засгийн газарт өгсөн үүргийн биелэлтэд иргэд өөрсдийн үнэлгээг өгч эхэллээ

2017 оны 7 дугаар сарын 1-нээс ХУД-ийн 13 дугаар хорооны иргэд маш идэвхтэй оролцож байна. 2 өдрийн дотор 82 иргэн өөрсдийн үнэлгээгээ өгөөд байна.

Иргэд ээ! УИХ-ын ӨБХ-ноос Туул голыг хамгаалах талаар Засгийн газарт өгсөн үүргийн биелэлтэд үнэлгээ өгцгөөе!

Иргэд ээ! Өгсөн үнэлгээгээ зааврын дагуу дугуйлаад манай фэйсбүүк хаяг /Хөвсгөл далайн эзэд ТББ/ болон цахим хаяг /khuvsguldalainezed@yahoo.com/ рүү буцаан илгээнэ үү.

Хан-Уул дүүргийн 13-р хорооны карьеруудын үйл ажиллагаатай танилцав

2017 оны 5-р сарын 10-нд ХУД-ын 13-р хорооны иргэд,  ТББ-гишүүд kарьеруудын хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцэхэд хамтран ажиллаж дэмждэг олон улсын болон бусад байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хийн газар дээрх байдлыг үзүүллээ. Энэ уулзалтанд 13-рхорооны засаг дарга Одбаяр ирж оролцлоо.

         

Иргэдийн мэдэх эрхэнд халдсан үйлдлийн талаар хэн юу хэлэв?

С.Уянга

УИХ-ын гишүүн  Ц.Гарамжав Хуульзүйн байнгын хорооны хуралдаан  дээр Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчийг  10 сая, хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох санал оруулж ирснийг байнгын хорооны гишүүдийн ихэнх нь дэмжсэн юм. Хэвлэлийн эрх чөлөөг боомилох, сэтгүүлчийн хардах шүүмжлэх эрхийг хязгаарлах  гэсэнэнэхүү заалтыг эсэргүүцэж телевизүүд цагийн турш эфирээ хааж, сонин сайтууд тэргүүн нүүрээ “Иргэдийн мэдэхэрхэнд онц аюул учирлаа” хэмээх үгсээр сэрэмжлүүлсэн юм. Тэмцлийн үр дүнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав саналаа татсан ч УИХ-аар хэлэлцэгдэж буй Зөрчлийн хуулиар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг 2-20 саяар торгох заалт хэвээрээ байгаа юм. Иргэдийн мэдэх эрхэнд халдсан энэхүү үйл явдлын талаар Хуульзүйнбайнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Зөрчлийн хуулийн төслийн ажлын хэсгийнахлагч Х.Нямбаатар нарын байр суурийг хүргэе.

Ш.Раднаасэд: СЭТГҮҮЛЧДИЙН ТОДОРХОЙ АСУУДАЛ ДЭВШҮҮЛЭХ, ХАРДАХ ЭРХ НЭЭЛТТЭЙ

-2015 онд батлагдчихсан Зөрчлийн хуульд засвар хийж оруулж ирж байгаа. Одоогийн хуулиаргүтгэсэн нь шүүхээр тогтоогдох  юм бол сэтгүүлч хоёр сая, хэвлэл мэдээллийн байгууллага 20 сая төгрөг заалт байгаа.  Байнгын хорооны хурал дээр зарим гишүүд санал гаргаад 20, 100  сая болгож дэмжигдсэн. Ер нь Одоогийн  Эрүүгийн хууль дээр үүнээс чанга хариуцлага явж байгаа. Санал гаргасан Ц.Гарамжав гишүүн эрхийнхээ дагуу саналаа татаж авсан гэж ойлгож байгаа.

Өмнөх Зөрчлийн хуулиар торгуулийн нэг нэгж 2000 төгрөг байсныг шинэ хуулиар 1000 төгрөг болгож оруулж ирж байгаа. Торгууль, хаах боох асуудлыг аль болох хөнгөлөх, чөлөөлөх байдлаар хуулийн төсөл явж байна. Бүхэлд нь торгож шийтгэх зүйл байхгүй. Нийгмийн харилцаанд орж байгаа тохиолдолд тогтоосон хэм хэмжээнээс илүү гарах юм бол хариуцлага хүлээх нь аль ч улсад байдаг зүйл. Ажлын хэсгээс санал гаргаад хуулийн заалтаас сошиал ертөнц хасагдсан. Сэтгүүлчдийн тодорхой асуудал дэвшүүлэх, хардах эрх нээлттэй. Гүтгэх бол өөр зүйл.

Д.Сарангэрэл: УЛСТӨРЧИД УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ

-Монголын тэрдундаа сэтгүүлзүйн түүхэнд байгаагүй хараар тэмдэглэн үлдэх үйл явдлыг энэ парламентын үед гаргалаа. Энэ үйлдлийг хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцсэн нь зөв. Ард түмний үнэнийг мэдэх эрх ашгийн талд зогслоо гэж харж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, олон нийт цочирдлоо. Ийм байдалд хүргэснийхээ төлөө улстөрчид уучлал гуйх ёстой. Монголын төрийн парламентын нэр хүндийг сэвтүүллээ. Торгуулийн хэмжээ, хорих ялыг нэмэгдүүлье гэдэг санаа зарим улстөрчдөөс гарч байсан.

Сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагыг торгохоос өөрөөр асуудлыг шийдвэрлэх олон арга бий. Сэтгүүлч алдаа гаргасан тохиолдолд уучлал гуйж залруулдаг ёсзүйн зөвлөлтэй болсон. Хариуцлага хүлээхгүй гэж яриагүй. Гүтгэлэг гэж байгаагийн  цаана улс төрчдийн өөрийгөө хайцаалах зүйл л бий. Үүгээр хэвлэл мэдээллийг мохоох, ард түмний үнэнийг мэдэх эрхийг боож байна. Ганцхан байнгын хороон дээр яригдсан зүйлээс болж бүх гишүүд хэвлэлийн эрх чөлөөний эсрэг байгаа мэт ойлгогдлоо. Санаачлагч саналаа татсан ч маш том сэв, гомдол үлдлээ. Энэ асуудлыг намын удирдах зөвлөлийн хурал дээр ярьсан. Но-той хүмүүс хэвлэл мэдээллийг санхүүжилтээр боомилох гэсэн оролдлого бүтэхгүй.

Х.Нямбаатар: ГҮТГЭХ ДОРОМЖЛОХ ЗЭРГИЙГ ТУСГАЙ ЖУРМААР ШАЛГАЖ, ШҮҮХ ШИЙДВЭРЛЭНЭ

-Зөрчлийн хуулийн  гүтгэх доромжлох зохицуулалт өөрчлөгдөхгүйгээр орж ирсэн. Зарчмын зөрүүтэй 70 гаруй санал хураахад хажуугийн хэд хэдэн санал орж ирсэн. Харамсалтай нь торгуулийн хэмжээг нэмэх санал зарчмын зөрүүтэй саналын хажуугаар орж ирээд дэмжигдсэн байсан. Ажлын хэсгийн санал дээр торгуулийн хэмжээг нэмэх ямар ч зүйл яригдаагүй.

Санал гаргасан гишүүн саналаа татсан байна. Зөрчлийн хуулийн үндсэн зорилго бол нийт иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангах. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоос давсан нэг ч баривчлах шийтгэлийг оруулаагүй. Хуучин горимоор буцааж нэгтгэж байгаа. Түүнээс шинэ эрхзүйн дэглэм үүсгээгүй. Гүтгэх, доромжлохыг зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага гаргадаггүй. Гүтгэх доромжлохыг зөвхөн цагдаагийн байгууллага шийдэхгүй. Зөрчлийн хуулийг дагаж орж ирж байгаа хуулийн шинэ заалтаар  хулгай, гүтгэх доромжлох зэргийг тусгай журмаар шалгана. Гэм бурууг шалган тогтоох тусгай ажиллагаа хийгдэж гэм бурууг шүүх шийдвэрлэнэ.

“МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫН ҮНЭЛГЭЭ” СЭТГҮҮЛИЙН ЭЭЛЖИТ ДУГААР УДАХГҮЙ ГАРНА

 

НОГООН ОД ХӨТӨЛБӨР: “МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫН ҮНЭЛГЭЭ СЭТГҮҮЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2006 оноос эхлэн Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл хамтран Монгол оронд нийгмийн хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх, байгальд ээлтэй УИХ-ын гишүүдийг дэмжих, сонгогч иргэдийг гэгээрүүлэх, байгаль орчны мэдээллээр хангах зорилгоор хэрэгжүүлдэг “Ногоон од” хөтөлбөрийнхээ хүрээнд “Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүлийг жил бүр хэвлүүлж, олон нийтэд хүргэдэг уламжлал тогтсон билээ.

“Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүлийн зорилго:

Энэхүү сэтгүүлээр УИХ-ын гишүүд байгальд ээлтэй хуулиудад ямар санал өгч байгааг олон нийтэд ил тод мэдээлэх, ингэснээр сонгогчдод зөв сонголт хийхэд тус дөхөм үзүүлэхийг бид зорьдог. “Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүл нь хууль тогтоох үйл явцад байгальд ээлтэй УИХ-ын гишүүдийг үнэлэн сонгогчдод мэдээлж, цаашид сонгох явцад нь нөлөөлөх боломж олгох харин байгальд халтай гишүүдийг үнэлснээр сонгогчид тэдэнтэй хариуцлага тооцож, цаашид итгэл үзүүлэхгүй байхыг сануулдаг.

Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ сэтгүүл хаана тараагддаг вэ?

2006 оноос эхлэн бид “Ногоон од” хөтөлбөрийнхээ хүрээнд УИХ-ын ээлжит чуулганаар батлагдан гарч буй хууль тогтоомжид анализ хийж, төрийн түшээд байгаль орчны талаар хэр зэрэг хүчин чармайлт гарган ажиллаж байгаа талаарх үнэн бодит мэдээлэлд тулгуурласан өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг сонгогч иргэдэд хүргэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулсаар ирсэн.

Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ сэтгүүлд ямар сурталчилгаа байршуулж болох вэ?

2012 оноос бид сэтгүүлээрээ дамжуулан байгальд ээлтэй сонголт хийхийг уриалж байгаа бөгөөд Байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүний тухай болон бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн талаарх материалыг хүлээн авч сурталчилна.

“Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүлд байршуулах зар сурталчилгааны хэлбэрүүд

  • Байгууллага, хувь хүний зурагтай ярилцлага
  • Байгууллага, хувь хүний танилцуулга
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн талаарх мэдээ, зар сурталчилгаа

“Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүлийн зар сурталчилгааны тариф

Зар сурталчилгааны байршил Хэмжээ Үнэ
1 Сэтгүүлийн дотор нүүрүүд /6-35 дугаар хуудас/ А3

А4

А4/2

А4/4

800000

400000

200000

100000

2 УИХ-ын гишүүдийн холбоо барих хаягийн ард талын нүүр А4

А4/2

А4/4

800000

400000

200000

3 УИХ-ын гишүүдийн байгаль орчны үнэлгээний хүснэгтийн ард А4

А4/2

А4/4

800000

400000

200000

 

Реклам сурталчилгааны зургийг хэвлэлийн шаардлага хангахуйц файлаар өгнө.