УИХ-ын ӨБХ-ноос Туул голыг хамгаалах талаар Засгийн газарт өгсөн үүргийн биелэлтэд иргэд өөрсдийн үнэлгээг өгч эхэллээ

2017 оны 7 дугаар сарын 1-нээс ХУД-ийн 13 дугаар хорооны иргэд маш идэвхтэй оролцож байна. 2 өдрийн дотор 82 иргэн өөрсдийн үнэлгээгээ өгөөд байна.

“МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫН ҮНЭЛГЭЭ” СЭТГҮҮЛИЙН ЭЭЛЖИТ ДУГААР УДАХГҮЙ ГАРНА

 

НОГООН ОД ХӨТӨЛБӨР: “МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫН ҮНЭЛГЭЭ СЭТГҮҮЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2006 оноос эхлэн Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл хамтран Монгол оронд нийгмийн хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх, байгальд ээлтэй УИХ-ын гишүүдийг дэмжих, сонгогч иргэдийг гэгээрүүлэх, байгаль орчны мэдээллээр хангах зорилгоор хэрэгжүүлдэг “Ногоон од” хөтөлбөрийнхээ хүрээнд “Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүлийг жил бүр хэвлүүлж, олон нийтэд хүргэдэг уламжлал тогтсон билээ.

“Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүлийн зорилго:

Энэхүү сэтгүүлээр УИХ-ын гишүүд байгальд ээлтэй хуулиудад ямар санал өгч байгааг олон нийтэд ил тод мэдээлэх, ингэснээр сонгогчдод зөв сонголт хийхэд тус дөхөм үзүүлэхийг бид зорьдог. “Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүл нь хууль тогтоох үйл явцад байгальд ээлтэй УИХ-ын гишүүдийг үнэлэн сонгогчдод мэдээлж, цаашид сонгох явцад нь нөлөөлөх боломж олгох харин байгальд халтай гишүүдийг үнэлснээр сонгогчид тэдэнтэй хариуцлага тооцож, цаашид итгэл үзүүлэхгүй байхыг сануулдаг.

Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ сэтгүүл хаана тараагддаг вэ?

2006 оноос эхлэн бид “Ногоон од” хөтөлбөрийнхээ хүрээнд УИХ-ын ээлжит чуулганаар батлагдан гарч буй хууль тогтоомжид анализ хийж, төрийн түшээд байгаль орчны талаар хэр зэрэг хүчин чармайлт гарган ажиллаж байгаа талаарх үнэн бодит мэдээлэлд тулгуурласан өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг сонгогч иргэдэд хүргэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулсаар ирсэн.

Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ сэтгүүлд ямар сурталчилгаа байршуулж болох вэ?

2012 оноос бид сэтгүүлээрээ дамжуулан байгальд ээлтэй сонголт хийхийг уриалж байгаа бөгөөд Байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүний тухай болон бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн талаарх материалыг хүлээн авч сурталчилна.

“Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүлд байршуулах зар сурталчилгааны хэлбэрүүд

  • Байгууллага, хувь хүний зурагтай ярилцлага
  • Байгууллага, хувь хүний танилцуулга
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн талаарх мэдээ, зар сурталчилгаа

“Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүлийн зар сурталчилгааны тариф

Зар сурталчилгааны байршил Хэмжээ Үнэ
1 Сэтгүүлийн дотор нүүрүүд /6-35 дугаар хуудас/ А3

А4

А4/2

А4/4

800000

400000

200000

100000

2 УИХ-ын гишүүдийн холбоо барих хаягийн ард талын нүүр А4

А4/2

А4/4

800000

400000

200000

3 УИХ-ын гишүүдийн байгаль орчны үнэлгээний хүснэгтийн ард А4

А4/2

А4/4

800000

400000

200000

 

Реклам сурталчилгааны зургийг хэвлэлийн шаардлага хангахуйц файлаар өгнө.

Б.Баярмаа: Уул уурхайн ил тод байдал, иргэдийн эрхийн асуудлыг орхигдуулсан

5vb1ra8g0mjp4v1lmag7kcuuaf_bБ.ЗАЯА
Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул, уурхайн салбарын анхны бие даасан Уул уурхайн тухай хуулийн төслийг албаныхан боловсруулжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ өдрүүдэд салбарынхны дунд өрнөж байна. Хуулийн үзэл баримтлал, үндсэн заалтууд өнөөгийн уул уурхайн салбарт үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн зохицуулсан талаар “Төлсөн авснаа нийтлэ”

/ТАН/ эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүн, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.

-Уул уурхайн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг байгаль орчны иргэний нийгмийн байгууллагынхны дунд өрнөсөн. Та бүхний тавьдаг шаардлага энэ хуульд хэрхэн тусгагдсан тухай ярилцлагаа эхэлье?

-Анхны хэлэлцүүлгийг хийгээд хуулийн төсөлтэй танилцах үед хуулийн зорилтоос эхлээд хуулийн нэр томъёог ойлгомжтой, тодорхой болгох олон асуудал харагдаж байна. Хуулийн зорилтод хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатайгаар уул уурхайг хөгжүүлнэ гэсэн байгаа. Үүнд орхигдсон асуудал бол нутгийн иргэдийн эрх юм. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хамгийн түрүүнд байгаль орчноос гадна тэнд амьдарч байгаа нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, оршин суух, эдийн засаг, нийгмийн эрх хөндөгддөг. Эдгээр эрхийг яаж хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд яаж сэргээх, хохирлыг нь хэрхэн нөхөн төлөх гэдэг уул уурхайтай холбоотой маш том асуудал. Энэ нь Монголд олон жил шүүхийн шатанд явж байдаг. Тогтвортой хөгжлийн гол үзэл баримтлал бол байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлыг эн тэнцүү авч үзэх байдаг. Нийгмийн асуудал дотор нутгийн иргэдийн эрх бий. Хуулийн зорилтод энэ чухал асуудлыг орхигдуулсан гэж харахаар байна.

-Хууль иргэн бүрт ойлгомжтой бичигдэх ёстой. Гэтэл нэр томъёоноос эхлээд ойлгомжгүй зүйлүүд байна гэв үү?

-Эхний байдлаар нь харахад Ашигт малтмалын хуультайгаа давхардсан, зөрчилдсөн, нийцүүлэх шаардлагатай зүйлүүд их байна. Хуулийн нэр томъёо нийтэд ойлгомжтой, нэг мөр ойлгогдохоор байж энэ харилцааг зохицуулдаг. Тухайлбал, нөлөөллийн талбай гэдгийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссоны дараа нөлөөлөлд өртөх талбай гэж үзсэн. Нөлөөлөл гэдэг хайгуулаас эхлээд нэг хүрз зоох, нэг өрөм хийхэд ч үүсч байдаг. Гэтэл үйлдвэрлэл зогссоны дараа нөлөөлөлд өртөх талбайн хэсгийг нөлөөллийн талбай гэж үзээд, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсч байгаа асуудлыг нөлөөлөлд авч үзэхгүй юм уу гэсэн асуулт гарч ирж байна. Анхаарал татаж буй өөр нэг зүйл гэнэтийн хаалт гэж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унасан, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон, аж ахуйн нэгж дампуурсан үед үйл ажиллагаа зогсоосныг гэнэтийн хаалт гэж тодорхойлсон. Үүнээс үзэхэд гэнэтийн хаалт хийсэн тохиолдолд уул уурхайгаас үүссэн байгаль орчны болон нутгийн иргэдийн эрхийг хөндсөн асуудлыг хэн хариуцаж үлдэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Дампуурсан тохиолдолд эрсдлийн сангаас мөнгийг нь гаргана гэсэн байгаа. Магадгүй цацраг идэвхт ашигт малтмалын үйлдвэрлэл явж байгаа уурхайд газар хөдөлвөл түүнээс үүссэн байгаль орчин болон нутгийн иргэдэд үзүүлсэн хохирол, нөлөөллийг хэн хариуцах нь ойлгомжгүй. Бас хадгалах тусгай зөвшөөрөл гэж шинэ нэр томъёо орж ирсэн. Зах зээлийн таатай нөхцлийг хүлээх үеийг хадгалах тусгай зөвшөөрөл гэж байгаа. Шинээр тусгай зөвшөөрөл өгөхдөө таван жилийн хугацаатай, сунгах хугацаа таван жил, нийтдээ 10 жилийн хугацаанд хадгалах тусгай зөвшөөрөл гэж явах нь. Лицензтэй компанийг аль болох хурдан үйл ажиллагаа явуулж эдийн засгийн үр ашиг авчрах ёстой гэсэн шахалт шаардлага нийгмийн зүгээс байдаг. Гэтэл ажлаа хийхгүй, зах зээлийн таатай нөхцөл бүрдэхийг хүлээж байна гээд цаг хожих боломжийг олгож байна уу. Ийм үед компанийн хуулиар хүлээсэн үүргүүд нь яах вэ. Гэтэл хадгалах тусгай зөвшөөрөлтэй гээд үүргээсээ ухрах нөхцлийг хангаж болох уу гэдэг болгоомжлол гарч байна.

-Уул уурхайн салбарт үүссэн гол асуудал бол ил тод байдал. Та бүхэн ч энэ талаар байнга дуу хоолойгоо гаргадаг. Хуулийн төсөл ил тод байдлыг хэрхэн тусгасан бол?

-Монгол Улсын хувьд өнөөг болтол олборлох салбарын ил тод байдлын стандартыг хангахгүй байгаа зүйл гэрээний ил тод байдал. Хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, орд ашиглах гэрээ, орон нутгийн хөгжлийн гэрээ гээд үндсэн гэрээнээс гадна туслах олон гэрээ бий. Энэ бүхнийг ил тод болгох ёстой. Үндсэн гэрээ эх хувиар ил байх ёстой. Үндсэн гэрээнд хавсарган орж байгаа хавсралт гэрээ, өөрчлөлт орсон тохиолдолд гэрээний нэмэлт өөлчлөлт ил байх ёстой. Гэрээний заасан үүргийг талууд хэр зэрэг хэрэгжүүлж байна гэдэг гүйцэтгэлийн тухай мэдээлэл ч тэр. Хуульд гэрээтэй холбоотой юу ил байх ёстой гэдэг дээр аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг дотор гэрээний талаарх мэдээлэл маш бүрхэг орсон байна.

-Одоогоор нэмэлт өөрч­лөл­түүд оруулах шаард­лагатай гэж ойлгож болох нь ээ. Хэлэлцүүлгийн шатанд явж байгаа учраас та бүхний тавьж буй шаардлагууд тусгагдах болов уу?

-Хуулийн үзэл баримтлалыг үзэхэд авлигыг бууруулах, ил тод нээлттэй байдлыг хангах, уул уурхайн хариуцлагатай байдлыг бий болгох гэсэн. Зарчмууд нь суусан мөртлөө хууль түүнийг хангах заалтууд, механизм ерөнхий байдлаар суучихаж гэж харагдаж байна. Энэ удаад хуулийн төсөл ил тод байдлыг хэрхэн хангасныг авч үзсэн. Дараагийн удаад үзэл баримтлал, байгаль орчны нөхөн сэргээлт зэргээр хэсэгчилж хэлэлцэх шаардлагатай гэж ТАН эвслийн зүгээс үзэж байгаа. Монгол Улсад уул уурхайн салбар тэргүүлэх салбар болоод явж байна. Үнэхээр ингэж хэлсээр ингэж бодлого гаргасаар байгаад уул уурхайгаас эдийн засаг, улс төр зэрэг гол бүх зүйлээ хамааралтай болгочихсон. Энэ хамаарал бүхий салбарыг зохицуулах хууль нь маш тодорхой гарч байж оролцогч бүх талуудын харилцаа, маргаан зөрчлийг зохицуулахуйц хэмжээнд бичигдэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2017.02.01. УИХ-ын өргөдлийн байнгын хороо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн мэдээллийг сонсов

2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонслоо. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хийв.

Уг тогтоол гарснаас хойш төрийн байгууллагууд асуудлыг бие бие рүүгээ түлхээд тодорхой ажлууд хийгээгүй нь Ц.Дашдорж сайдын хэлсэн үгнээс харагдаж байна. Хийгээгүй шалтгаанаа хуулиудаас болоод байна, лицензийн зохицуулалтыг тухайн аймаг, нийслэл өөрөө шийдвэрлэж байгаа нь тус яаманд хүндрэл учруулж байна, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар яам, газар болон Засаг дарга нар нэг тогтолцоо дор ажиллах боломж бүрдэнэ гэж тайлбарлажээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл уг хуралдааныг дүгнэж, тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд түдгэлзүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах зэрэг чиглэлүүд тусгагдсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авчээ.

2017-02-01-%d1%83%d0%b8%d1%85-%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b3%d1%8b%d0%bd-%d1%85%d0%be%d1%80%d0%be%d0%be-%d1%83%d1%83-%d0%bd-%d1%81%d0%b0%d0%b9%d0%b4-%d0%b4%d0%b0%d1%88%d0%b4%d0%be%d1%80 2017-02-01-%d1%83%d0%b8%d1%85-%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b3%d1%8b%d0%bd-%d1%85%d0%be%d1%80%d0%be%d0%be-%d1%83%d1%83-%d0%bd-%d1%81%d0%b0%d0%b9%d0%b4-%d0%b4%d0%b0%d1%88%d0%b4%d0%be%d1%80 2017-02-01-%d1%83%d0%b8%d1%85-%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b3%d1%8b%d0%bd-%d1%85%d0%be%d1%80%d0%be%d0%be-%d1%83%d1%83-%d0%bd-%d1%81%d0%b0%d0%b9%d0%b4-%d0%b4%d0%b0%d1%88%d0%b4%d0%be%d1%80

Төв аймгийн Заамар сумын “Мөнх ногоон хас” ТББ-аас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүсэлт гаргалаа

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ.

2016 оны 10 дугаар сарын 25-д Туул голын бохирдлын асуудлаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулан ажилласан боловч уг ажлын хэсгийн удирдамж болон төлөвлөгөөнд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийг оруулаагүй орхигдуулсан учир Мөнх ногоон хас ТББ нь 2016 оны 11 дүгээр сарын 11-д 21/16 тоот албан бичгээр ажлын хэсгийн удирдамж болон төлөвлөгөөнд Хайлааст багийг оруулж өгөхийг хүссэн хүсэлт хүргүүлсэн юм. Ажлын хэсэг тус ТББ-ын саналыг тусган авч ӨБХ-ны Монгол улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийн 9-д “Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт олгосон алтны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж хуулийн хэрэгжилтийг хангуулах” тухай дурьдсан байсан боловч хуралдаан дээр УИХ-ын М.Оюунчимэг “Урьд нь олон удаа шалгасан, шалгалтаар далимдуулж популист улс төрчид мөнгө хийдэг, ТББ-ууд шантаж хийдэг, хяналт шалгалт нэрийн дор өөр бусдад ийм боломж олгож болохгүй” гэсэн үндэслэл хэлж зөрчигдсөн эрх, тулгамдсан асуудлаа УИХ-аар шийдүүлэхийг хүссэн Заамар сумын Хайлааст багийн иргэд, ТББ-уудын хүсэлтийг хүлээж авалгүй хассан.
2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Мөнх ногоон хас ТББ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд УИХ-ын тухай хуулийн 19.2.2, 19.2.3, 19.2.4, 19.2.7, 19.2.8-д заасан байнгын хорооны бүрэн эрхийн дагуу Заамар сумын Хайлааст багт алт олборлож байгаа аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг хянан шалгаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн хүсэлт гаргалаа.

2016-12-03-%d1%82%d1%83%d1%83%d0%bb-%d0%b3%d0%be%d0%bb-%d1%85%d0%b0%d0%b9%d0%bb%d0%b0%d0%b0%d1%81%d1%82-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d0%bb-1 2016-12-03-%d1%82%d1%83%d1%83%d0%bb-%d0%b3%d0%be%d0%bb-%d1%85%d0%b0%d0%b9%d0%bb%d0%b0%d0%b0%d1%81%d1%82-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d0%bb-2 2016-12-03-%d1%82%d1%83%d1%83%d0%bb-%d0%b3%d0%be%d0%bb-%d1%85%d0%b0%d0%b9%d0%bb%d0%b0%d0%b0%d1%81%d1%82-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d0%bb-3