“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ Дэлхийн усны түншлэл сүлжээнд нэгдэв

2016 оны 12-р сарын 22-нд “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ нь  Дэлхийн усны түншлэл сүлжээнд нэгдэн орж бүсийн зохицуулагч байгууллага болох Монголын усны түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал ШУТИС-ийн профессор, техникийн ухааны доктор Д.Басандоржоос батламж гэрчилгээгээ гардан авлаа. Дэлхийн Усны Түншлэл нь усны нөөцийн хэрэглээ, менежмент, тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх зорилготой 174 орны 3000 гаруй Түншлэгч байгууллагын ашгийн бус үйл ажиллагааны сүлжээ юм.

15621865_1811581505760935_3534581404104587093_n

УИХ-ын Өргөдлийн байнгын байнгын хороо эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учирсан хохирлыг төлүүлэх асуудлыг хэлэлцэв

2016-12-21-1

Хэвлэлийн мэдээ

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон МБОИЗ ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ, гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон, Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Баттуяа, Шинэ суурьшил эрүүл аюулгүйн орчин ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Отгонбаатар, Булаг шанд, гол мөрний эхийг хамгаалах сан ТББ-ын тэргүүн А.Оюунчимэг нар иргэдийн төлөөлөл болон оролцлоо.
Уг хуралдаанаар уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хэлэлцэж Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусган энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн дэмжлэг авсан.
Хуралдаанд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ байгаль орчны бохирдлын асуудлаар өргөдөл, гомдол ихээр ирүүлдгээс тоос шороо, газрын эвдрэлтэй холбоотой асуудал дийлэнхийг эзэлдэг, иймд аж ахуйн нэгжүүдийг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай лицензийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргалаа. ХУД-ийн 13-р хорооны иргэн, Шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Отгонбаатар иргэдийг төлөөлж тус нутгийн газар нутагт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр газрыг ихээхэн сүйтгэж байгаагийн сацуу мал бэлчээрлэх газаргүй болгож буй тухай танилцуулж, холбогдох арга хэмжээ авч, нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хайргаа олборлочихоод огт нөхөн сэргээлт хийдэггүйгээс болж Бөхөгийн гол ширгэж, булаг шандууд дарагдаж, олборлолтын үйл ажиллагаанаас олон гүнзгий цөөрмүүд үүссэн. 2013 онд эдгээр цөөрмүүдийн нэгэнд Г.Отгонбаатарын есөн настай хүү унаж осолдон гай зовлон учирсан билээ.
Уул уурхайн үйл ажиллагааны их хэмжээний тэсэлгээний дуу чимээ, тоос шороо, газрын эвдрэл, гэмтэл хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа тул хяналт шалгалт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцон, учирсан гэм хорыг арилгуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, уул уурхайн тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, бэлчээр нутгийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо болон Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн 545 иргэд Өргөдлийн байнгын хороонд өргөдөл бичсэн юм.

 2016-12-21

Төв аймгийн Заамар сумын “Мөнх ногоон хас” ТББ-аас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүсэлт гаргалаа

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ.

2016 оны 10 дугаар сарын 25-д Туул голын бохирдлын асуудлаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулан ажилласан боловч уг ажлын хэсгийн удирдамж болон төлөвлөгөөнд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийг оруулаагүй орхигдуулсан учир Мөнх ногоон хас ТББ нь 2016 оны 11 дүгээр сарын 11-д 21/16 тоот албан бичгээр ажлын хэсгийн удирдамж болон төлөвлөгөөнд Хайлааст багийг оруулж өгөхийг хүссэн хүсэлт хүргүүлсэн юм. Ажлын хэсэг тус ТББ-ын саналыг тусган авч ӨБХ-ны Монгол улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийн 9-д “Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт олгосон алтны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж хуулийн хэрэгжилтийг хангуулах” тухай дурьдсан байсан боловч хуралдаан дээр УИХ-ын М.Оюунчимэг “Урьд нь олон удаа шалгасан, шалгалтаар далимдуулж популист улс төрчид мөнгө хийдэг, ТББ-ууд шантаж хийдэг, хяналт шалгалт нэрийн дор өөр бусдад ийм боломж олгож болохгүй” гэсэн үндэслэл хэлж зөрчигдсөн эрх, тулгамдсан асуудлаа УИХ-аар шийдүүлэхийг хүссэн Заамар сумын Хайлааст багийн иргэд, ТББ-уудын хүсэлтийг хүлээж авалгүй хассан.
2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Мөнх ногоон хас ТББ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд УИХ-ын тухай хуулийн 19.2.2, 19.2.3, 19.2.4, 19.2.7, 19.2.8-д заасан байнгын хорооны бүрэн эрхийн дагуу Заамар сумын Хайлааст багт алт олборлож байгаа аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг хянан шалгаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн хүсэлт гаргалаа.

2016-12-03-%d1%82%d1%83%d1%83%d0%bb-%d0%b3%d0%be%d0%bb-%d1%85%d0%b0%d0%b9%d0%bb%d0%b0%d0%b0%d1%81%d1%82-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d0%bb-1 2016-12-03-%d1%82%d1%83%d1%83%d0%bb-%d0%b3%d0%be%d0%bb-%d1%85%d0%b0%d0%b9%d0%bb%d0%b0%d0%b0%d1%81%d1%82-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d0%bb-2 2016-12-03-%d1%82%d1%83%d1%83%d0%bb-%d0%b3%d0%be%d0%bb-%d1%85%d0%b0%d0%b9%d0%bb%d0%b0%d0%b0%d1%81%d1%82-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d0%bb-3

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 13-р хороо болон Заамар сумын Хайлааст багийн иргэд, ТББ-ууд, сэтгүүлчдийн Хатан Туулаа хамгаалах хамтын ажиллагааны эхний үр дүн гарч УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Туул голын хамгаалах, бохирдлыг бууруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх асуудлаар 13 арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт өгч, биелэлтийн явцыг 2016 оны намрын чуулганд багтаан танилцуулахыг 2016.11.23-ны 03 тоот тогтоолоор даалгалаа.
Бидэнтэй хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүс болон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлд талархал илэрхийлж байна.

15179146_1801115100140909_4938969542141554590_n

15203269_1801115086807577_4210624131234252298_n

Байгаль орчны төрийн бус байгууллагуудын үндэсний 5 дугаар чуулганд идэвхтэй оролцов

Монголын байгаль орчны төрийн бус байгууллагуудын үндэсний 5 дугаар чуулган 2016 оны 11 дүгээр сарын 28-д Вэст вестрэн премьер Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд  болж 160 гаруй төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцов. МБОИЗ-өөс энэ удаагийн Үндэсний хэмжээний ээлжит чуулганаа экологийн тэнцвэр алдагдал,  цөлжилт, хуурайшилтаас хамгаалахад хамгийн их эерэг нөлөөтэй “Гол мөрний жижиг цутгалууд, горхи, булаг, шанд, тойром бүрд, нуур усаа бохирдлоос хамгаалан уул усны эздээ баярлуулж, эрүүл аюулгүй  амьдрах орчноо тэтгэцгээе”   уриан дор зохион байгуулжээ. Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн, Шинэ суурьшил эрүүл аюулгүй  орчин, Мөнх ногоон хас, Байгаль орчны эко сэтгүүлчдийн сүлжээ ТББ-ууд идэвхтэй оролцлоо.

Чуулганы үеэр байгаль орчны бохирдлыг бууруулах, хөрс бохирдуулагч бодис, элементүүдийг тодорхойлж, хөрсөнд хүнд металлын судалгаа хийдэг “Монголын байгаль орчин аюулгүй байдлын төв” ТББ-тай Туул голын бохирдлын  эсрэг хамтран  ажиллахаар боллоо.

1CIMG0774.JPG 2

2016.11.21. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Заамар сумын нутагт алт олборлож буй компаниудад хяналт шалгалт хийлгэхийг болиулав

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d1%87%d0%b8%d0%bc%d1%8d%d0%b3УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Туул голын бохирдлын асуудлаар байгуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тайланг танилцуулахад тус байнгын хорооноос Засгийн газарт өгөх чиглэлд Заамар суман дахь алтны олборлолтод хяналт шалгалт хийх ажил орсон байв. Гэтэл Оюунчимэг гишүүн “Урьд нь олон удаа шалгасан, шалгалтаар далимдуулж популист улс төрчид мөнгө хийдэг, ТББ-ууд шантаж хийдэг. Хяналт шалгалт нэрийн дор өөр бусдад ийм боломж олгож болохгүй” гэсэн үндэслэл хэлж Заамар сумын Хайлааст багийн иргэд, ТББ зөрчигдсөн эрх, тулгамдсан асуудлаа УИХ-аар шийдүүлэхийг хүсч 3 сар гаруй хугацаанд өргөдөл цуглуулсан хөдөлмөр, бүтэн жил хүлээсэн горьдлогыг үгүй хийсэн нь даанч харамсалтай үйлдэл боллоо. Одоо яах вэ?
Заамарчууд дахиад ӨБХ-нд 900 өргөдөл бичих үү. Ийм тооноос дээш өргөдөл гаргасан тохиолдолд л ӨБХ асуудлыг хэлэлцдэг журамтай.
Аль эсвэл Байгаль орчны байнгын хорооны дарга Гарамжавд хүсэлт гаргах уу? Тэгтэл түүний Монполимет ХХК нь Туул голын голдирол дотор Драгаар алт олборлож байгаа. Тийм хүн “Өөрөө өөрийгөө шалгах” шийдвэр гаргах болов уу?
Заамарын Хайлааст багийн иргэдэд туслах өөр ямар арга зам байна? Тэдэнд тусалж, санал бодлоо өрнүүлээрэй. Олон түмээн